Аж ахуйн нэгж, байгууллагаас статистик мэдээлэл, судалгааг цахим хэлбэрээр авах тухай
СТАТИСТИК ХӨГЖИЛД ХӨТЛӨГЧ ХҮЧ
- Статистикийн мэдээлэгч Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
- Монгол Улсын Статистикийн тухай хуулийн дагуу Үндэсний статистикийн хороо нь нийгэм, эдийн засгийн албан ёсны статистикийн мэдээллийг эрхлэн гаргадаг төрийн байгууллага юм.
- Бид албан ёсны статистикийн мэдээ тайлан, судалгааг долоо хоног, сар, улирал, хагас жил, жилийн давтамжтайгаар өрх, аж ахуйн нэгж, байгууллагаас маягтаар цуглуулан авч, боловсруулж, тархаадаг билээ. Танай байгууллага ч энэхүү хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, статистикийн тайлан мэдээг үнэн зөв гаргаж, тогтоосон цаг хугацаанд шуурхай хүргүүлж байдагт талархаж байна.
- Үндэсний Статистикийн хорооноос статистикийн мэдээг цаасан маягтаар гаргаж байгааг багасгах зорилгоор 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлэх энэ оны 1-р улирлын мэдээг онлайнаар бөглүүлэн авах вэб системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
- Цахим хэлбэрээр статистик мэдээллийг цуглуулснаар статистикийн мэдээлэгч Та цаасан хэлбэрээр буюу маягтаар мэдээ тайланг бөглөж, аймаг, дүүрэг, нийслэлийн статистикийн хэлтэс, газарт биечлэн очиж өгөх шаардлагагүй болно. Ингэснээр бид мэдээллийн үнэн бодит байдлыг хангах, мэдээлэл цуглуулах цаг хугацаа, зардлыг хэмнэж, мэдээлэл цуглуулах энэ үе шатны ажлын ачааллыг бууруулж чадна.
- Хүндэтгэсэн,
- ДАРГА А.АРИУНЗАЯА
Статистикийн мэдээлэл, судалгааг цахим хэлбэрээр өгөх боломжтой эсэхийг сонгоно уу.
Аж ахуйн нэгж, байгууллагын нэр |
|
Цахим хэлбэрээр мэдээлэл өгөх эсэх |
|